"Сонгууль болсон ч дээдсүүд энд хэзээ ч ирэхгүй. Гэхдээ бид хэнээс ч гуйхгүй орлогоо олоод амьдарч байна"

Zuv.mn
2023/09/11

Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдрал ахуйгаа авч явж буй олон зуун хүн бий. Тэднийг нийгэмд "хог түүж иддэг" архичид мэтээр ойлгуулж байгаад харамсаж байна. Үнэндээ тэд ажлын байр бий болгож, хэнээс ч гуйхгүй амьдарч яваагаа бидэнтэй хуваалцсан юм.