Ким Жон Ун ОХУ-д айлчлахаар уржигдар эх орноосоо гарчээ

Zuv.mn
2023/09/12

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 10-ны орой нутгаасаа гарчээ. Түүнтэй хамт эрх баригч Хөдөлмөрийн нам болон Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнууд явж байгаа талаар “Солонгосын дуу хоолой” радио станц мэдээллээ.

Ким Жон Ун ОХУ-д Ерөнхийлөгч В.Путины урилгаар айлчилж байгаа бөгөөд хоёр удирдагч өргөтгөсөн буүрэлдэхүүнтэй уулзалтууд хийж, шаардлагатай тохиолдолд ганцаарчилж уулзах гэнэ.

БНАСАУ-ын удирдагчид гадны улсад айлчлахдаа нисэх онгоц огт хэрэглэдэггүй уламжлалтай. Ким Жон Илийн үеэс тогтсон энэ уламжлалыг Ким Жон Ун үргэлжлүүлж, хуягласан галт тэргээр Москва руу явж байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 46.114.149.83
    2023/09/12

    Нэг тэрэгний дугуйнууд.

    Хариулах