Украин Севастополь руу пуужин харваж, 24 хүн амь үрэгдлээ

Zuv.mn
2023/09/13

Украины зэвсэгт хүчин Крымын хойг дахь Севастополийн боомт руу 10 далавчит пуужингаар довтолжээ. Довтолгооноос болж 24 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл одоогоор гараад байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 10 пуужин Севастополь дахь усан онгоц засварын газрыг онилсон байсан бөгөөд Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем долоог нь устгаж, үлдсэн гурав нь байндаа тусжээ. Засварын газарт байсан хоёр хөлөг онгоц цохилтын улмаас эвдэрсэн байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна