Мексикийн Парламентад хар гарагийн хүний "муми" танилцуулав

Zuv.mn
2023/09/14

Өчигдөр Мексикт дэлхийн чихийг дэлдийлгэсэн нэгэн үйл явдал болжээ. Харь гариг судлаач, сэтгүүлч Хайме Мауссан Хайме Мауссан харь гаригийн хүний хоёр цогцсыг Парламентын хуралдаанд оруулж, гишүүдэд үзүүлж танилцуулсан байна.

Х.Мауссаны хэлснээр, харь гарагийн хүний “муми”-г 1000 жилийн настай гээд, цогцос бодит болохыг ДНХ-ийн шинжилгээгээр, насыг радио идэвхит нүүрстөрөгийн аргаар тогтоосон болохыг тайлбарлажээ. ДНХ-ийн хувьд уг харь гарагийн хүн нь хүнийхээс 30 хувь ялгаатай байсан аж.

Тэрбээр уг гайхалтай олдвороо Перу дахь эртний Куско хотын ойролцоох хавцлаас олсон бөгөөд харь гарагийнхны соёл иргэншил чухам тэнд байсан гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, гарлыын хувьд хүн төрөлхтөөнтэй ижил гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

“Эдгээр цогцоснууд бол манай гарагийн хувьслын нэг хэсэг биш. Дэлхий дээр харь гарагийн хөлөг сүйрсний дараа олдсон ч биш. Тэднийг уурхайгаас олсон бөгөөд дараа нь чулуужсан” гэж Х.Мауссан ярьсан байна. Өөрөөр хэлбэл, харин соёл иргэншил бидэнтэй зэрэгцэн оршиж байсан, одоо ч байх магадлалтай гэсэн санааг тэрбээр илэрхийлсэн аж.   

Дээрх үйл явдал болсны дараа цахим орчинд ширүүн хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд орчлон ертөнцөд хүн төрөлхтөн ганцаараа биш гэдэгт итгэгсэд хүртэл Х.Мауссаны эсрэг хандсан байна. Тэд мумиг хиймэл гэж үзэж байгаагаа шуудхан илэрхийлсээр байгаа  ажээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна