Ким Жон Ун: ОХУ-ын ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ хундага өргөе

Zuv.mn
2023/09/14

-В.Путин, Ким Жон Ун нарын уулзалтын тойм, ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД-

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. тэрбээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Алс Дорнод дахь “Восточный” сансрын буудалд уулзаж, таван цаг гаруй ярилцсан байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан энэхүү уулзалтын үеэр хоёр удирдагчдын хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. Уулзалт тет-а-тет буюу нүүр тулсан нөхцөлд, хаалттай явагдсан бөгөөд хоёр удирдагч уулзалт хэлэлцээрийн өмнө ч дараа нь ч хамтарсан мэдэгдэл хийгээгүй юм. Хэлэлцээрийн эхний хэсэг л хэвлэлд нээлттэй байсан билээ.

 Ким Жон Ун ОХУ-тай харилцах харилцаа хамгийн чухал болсныг онцлов

 Сэтгүүлчдэд нээлттэй болсон уулзалтын эхний хэсэгт В.Путин айлчлал БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ой /1948 оны есдүгээр сарын 9-нд байгуулагджээ/-той давхцаж байгааг онцолжээ. Тухайн үеийн ЗХУ БНАСАУ-ын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд зөвшөөрч, 1950-1953 онд үргэлжилсэн, одоо ч албан ёсоор дуусаагүй буй Солонгосын дайнд Пеньянхд туслалцаа үзүүлж байсан юм.

БНАСАУ-ын гадаад харилцаанд ОХУ, БНХАУ чухал нь бүгдэд ойлгомжтой ч БНХАУ эдийн засаг, худалдаа, ОХУ геополитик, батлан хамгаалахын салбарт голлодог ерөнхий жишиг бий. Тиймээс уулзалтын үеэр Ким Жон Уны “Одоо бидний хувьд ОХУ-тай харилцах харилцаа хамгийн чухал” гэсэн мэдэгдэл уулзалт хэлэлцээрийн гол сэдэв юу болохыг тодорхойлсон болов уу.

 Гэхдээ хэвлэлд ил зарласан мэдээлэлд энэ талаар ил яриагүй, эдийн засаг худалдаа, тээвэр ложистикийн төслүүдийн талаар л дурдсан.   

 В.Путин Ким Жон Унд сансрын хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслахаа амалж, “Аурус” автомашин бэлэглэв

 БНАСАУ энэ оны тав, наймдугаар сард тагнуулын зориулалттай хиймэл дагуул хөөргөсөн боловч хоёулаа бүтэлгүйтсэн юм. В.Путин Ким Жон Унтай уулзахынхаа өмнө “Восточный” дахь “Союз-2” хөлгийг үзүүлж сонирхуулсан бөгөөд улмаар уулзалт хэлэлцээрийн үеэр “Сансрын хөтөлбөр” хэрэгжүүлэхэд нь туслахаа Ким Жон Унд амалжээ.  


 Түүнчлэн, худалдаа эдийн засаг, тээвэр, ложитикийн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков олон нийтэд мэдээлсэн. Хоёр улс хоёул НҮБ болон барууны орнуудын хоригт байгаа тул хоорондын харилцаанд харшлах зүйлгүй болохыг Оросын хэвлэлүүд онцолж байна. Харин барууны хэвлэл “ОХУ БНАСАУ-тай хэлэлцээр хийснээрээ НҮБ-аас тавьсан хоригийг зөрчиж байна” гэсэн агуулгаар мэдээлж байгаа юм.

 Батлан хамгаалах салбарын тухайд, албан ёсны мэдээлэлд тодорхой асуудал байхгүй ч энэ сэдвийг нэлээд нухацтай хөндсөн гэдэг нь Ким Жон Уны үг, ОХУ-ын ялалтын төлөө хундага өргөсөн, хэлэлцээрийн дараа Амарын Комсомольск хотод очиж, байлдааны нисэх онгоц, цэргийн зориулалттай техникийн үйлдвэрт очсон зэргээс харагдаж байгаа юм.

 Уулзалт дууссаны дараа хоёр уудирдагч хүндэтгэлийн зоог барьж, камчаткийн хавч, амар мөрний загас, төмс зэргээр бэлтгэсэн зоог хүртсэн байна. дараа нь В.Путин Ким Жон Унд Орос лимузин гэгддэг «Аурус» кагварын автомашин бэлэглэжээ.

НҮБ БНАСАУ-д тансаг автомашин оруулахыг хориглосон ч Ким Жон Ун хэвлэлд нэг бус удаа “Мерседес бенз” /Mercedes-Maybach S600 Guard/ машинтай явж харагдсан. Энэ удаад ч Восточный боомтод дээрх машинуудынхаа нэгэнтэй ирсэн юм.

В.Путин

“Хөтөлбөрийн агуулга өргөн учраас үр дүнгийн талаар одоо хэлэх эрт байна. Ямартай ч эхлэлээ маш сайн, ажил хэрэгчээр тавилаа”

“Бид БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Гэхдээ тусламжаас гадна адил түвшинд хамтарч ажиллах боломжууд байгаа”

  Ким Жон Ун

 “Одоо манай улсын хувьд ОХУ-тай харилцах харилцаа хамгийн чухал”

 “Оросын арми, ард түмэн экспансионист хуурмаг үзлийг тэжээж буй худал хуурмагт автагсдыг шийтгэх ариун тэмцэлд агуу ялалт байгуулна гэдэгт бид итгэлтэй байна”



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.158
    2023/09/17

    Udirdagch udirdagch l baidag

    Хариулах
  • 202.70.37.160
    2023/09/14

    Эргүү коммунистууд үхэж далд ороосой.

    Хариулах
    • 139.5.217.149
      2023/09/15

      yes