Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачилсан “ХАВДАРГҮЙ МОНГОЛ ЭМЭГТЭЙ” нийгмийн зорилтот төсөл Эрүүл мэндийн дэд сайд асан, ШИНЭ намын дэд дарга, АШУ-ы доктор, профессор Ж.Цолмонгийн дэмжлэг, ивээн тэтгэлгээр Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү төслийн хүрээнд тус аймгийн 24 сумын эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийх юм.
Төслийн ивээн тэтгэгч Ж.Цолмонтой холбогдоход “Олон үндэстэн, ястан зэрэгцэн оршдог, хүн ам олонтой Хөвсгөл нутгийнхаа хүн зоныг эрүүл энх байгаасай хэмээн хүсэж, энэхүү төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс туслалцаа үзүүлэн, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн их өртөж буй өвчлөлд умайн хүзүүний хавдар хоёрт, хөхний хавдар дөрөвт орж байна. Умайн хүзүүний хавдраар хүн эндэхгүй байх боломжтой ч хавдар туссан хүмүүсийн 50 хувь нь нас барж байгаа нь маш харамсалтай.
Дэлхийн 120 орчим оронд энэ төрлийн хавдраас сэргийлэх товлолын вакцин хийдэг. Охидод төдийгүй хөвгүүдэд хүртэл хийдэг, яагаад гэвэл эрэгтэй хүүхдүүд бас вирусын халдвар тээдэг. Намайг дэд сайдаар ажиллаж байх үед манайд энэ вакциныг хийж эхэлсэн ч буруу ташаа мэдээллээр зогсоосон” гэлээ. “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийн баг одоогийн байдлаар Мөрөн хот болон Ханх, Чандмань-Эрдэнэ, Цагаан-Үүр сумын нийт 700 гаруй эмэгтэйд үзлэг хийгээд байна. Үзлэг 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.150
Энэ нам ийм мэдлэг боловсролтой хүмүүсээ сайд хийлгэхгүй юм, одоо ажиллаж байгаа сайд нь гал унтраахаас өөрөөр сэтгэх ,ажиллах мэдлэг боловсролгүй хүн учраас ЭМД -ийн шинэчлэлт өөрчлөлтийг дэлхийн жишгийн дагуу хөгжүүлэхгүй нь тодорхой
Хариулах202.9.46.78
Замбараагүй бэлгийн хавьтал болон бэлгийн ариун цэврээ сахиагүй улмаас умайн хүзүүний хорт хавдар тусч байгаа юм.
Хариулах