Өнөөгийн нийгэмд амиа хичээсэн хандлага хэрээс хэтрэх боллоо. Энэ бүхний тод илрэл бол өндөр настны тэтгэвэрт гарчихсан хэрнээ өчнөөн олон жил төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс юм.
Та бод доо. Өдгөө тэтгэврийн нас хэтэрсэн 3500 өндөр настан төрийн байгууллагад ажиллаж байгаа дүн мэдээ байна. Залуу хойч үедээ ажлын байраа өвлүүлээд үлдээх зүрх сэтгэл тэдэнд яагаад алга байна вэ. Мэдээж энэ бүхэнд нөлөөлж буй хамгийн гол зүйл нь санхүүгийн хөшүүрэг. Тэтгэвэр авна, дээрээс нь цалингаа авна. Тэр хөгшчүүд яагаад ийм амиа хичээдэг юм бэ. Насаараа төрд ажиллачихаад хойч үедээ зайгаа тавиад өгчихөж болохгүй гэж үү.
Тэдний эзэгнэж буй 3500 ширхэг ажлын байранд амьдралаа хөл дээр нь босгох гээд чармайж яваа залуус ажиллавал зүгээрсэн. Ипотекийн орон сууц, зээлийн машинтай яваа залуустаа боломж олгоод болж өгвөл тэтгэвэрт гарах насандаа л гавьяаныхаа амралтад гарчихмаар юм, манай хөгшчүүд. Ядуурал, ажилгүйдэлтэй нүүр тулж байгаа залуу үеийнхнийхээ зарим нэг зовлон жаргалыг өндөр настнууд маань чин сэтгэлээсээ ойлгох гээд нэг үзээсэй. Үнэндээ манай улсын өндөр настнууд төрөөс тэтгэмж, залуу үеэсээ хайр халамж нэхсэн нэлээн ярвагар нөхөд л явдаг болж дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.158
Chadah bvl ajilla. Tergevert gardag tsag ungursun. Saihan amidr
Хариулах66.181.186.110
Ийм юм бичихээсээ ичээч
Хариулах76.151.180.204
Зөв.мн нэрээ унагаах хэрэггүй дээ ийм юм тавьж. Ядахдаа бичигч нэрээ тавьж чадахгүй аймхай
Хариулах66.181.186.229
Энэ ч шал утгагүй өгүүлэл бна. Баримттай жишээтэй бичих хэрэгтэй. Чухам хаана ямар ажил алба хашаад хэдэн төгрөгийн цалин аваад ямар чадал чадвартай хэн гэдэг залууд саад болсон тухай бич. Би 70 настай төрд ажиллаж бгаа зарим залуус, дунд насныханыг хараад биеэ боловсруулахгүй, идэвх чармайлт гаргахгүй бгаад харамсдаг. Өөр өөрсдийгөө алж бна даа гэж боддог. Энэ өгүүлэл бичигч ч гэсэн хөөрхий дөө.
Хариулах