ОХУ Монголд нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг нэмлээ

Х.Батсайхан
2023/10/04

ОХУ Монголд нийлүүлдэг эрчим хүчний үнээ нэмжээ. ОХУ-аас БНХАУ, Монгол руу эрчим хүч экспортлогч “Интер РАО” компани хэвлэлд өгсөн тодруулгадаа энэ талаар дурдсан байна.

Тус компани БНХАУ, Монгол руу нийлүүлэх эрчим хүчнийхээ үнийг нэмж, зөвшөөрөхгүй бол хязгаарлалт хийнэ гэж мэдэгдээд байсан. Тэгвэл БНХАУ руу нийлүүлэх эрчим хүчээ аль хэдийнэ хязгаарлаад эхэлсэн байна. Харин Монгол Улс оросуудын тавьсан үнийг хүлээн зөвшөөрсөн учраас хэвийн нийлүүлж байгаа аж.

“Интер РАО” Евразийн эдийн засгийн зөвлөлийн гишүүн бус орнуудад нийлүүлэх эрчим хүчиндээ ногдуулах экспортын татварыг долоон хувиар өсгөж байгаа бөгөөд энэ хүрээнд үнээ нэмж байгаа юм байна.

ОХУ-ын Төрийн Төрийн Думын дарга В.Володин Монгол Улсад айлчлахдаа "Нефть бүтээгдэхүүний экспортын хориг Монгол Улсад хамаарахгүй" гэж мэдэгдсэн. Харин эрчим хүчний хувьд, үнэ тарифаа нэмснийг Монгол Улс хүлээж авсан нь “Интер РАО” компанийн өгсөн мэдээллээс тодорхой байна.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.32
    2023/10/04

    Аргагүй хүн ам ихэссэн

    Хариулах
  • 37.169.134.217
    2023/10/04

    Адгийн хөрш бид нутаг дээрээ юу ч барих эрхтэй өмхий иванууд. аа.

    Хариулах
  • 103.57.95.90
    2023/10/04

    Харилцаа нь найрсаг биш учраас үнээ нэмж байгаа байлгүй.

    Хариулах