Х.Ганхуяг: Монгол банкны 7.5 их наядын алдагдал өөрсдийнх нь буруугаас үүссэн байж болзошгүй

Х.Есү
56 минутын өмнө

Монгол банкны 7.5 их наяд төгрөгийн алдагдлын асуудал дээр Х.Ганхуяг гишүүний байр суурийг сонслоо. 

Тэрбээр, "Эхлээд алдагдлын бүрэлдэхүүнийг харах ёстой. Миний ойлгосноор 3-4 шалтгаанаас болж алдагдал хүлээсэн байж болзошгүй байгаа юм. Нэгдүгээрт ханшны алдагдал, хоёрдугаарт Монгол банкны хэлэлцээрийн алдагдал байж болзошгүй. Ипотекийн зээлийг төв банкны санхүүжилтээр санхүүжүүлж, хүүгийн зөрүүг төв банк өөр дээрээ үүрсэн байж болзошгүй гэх мэтчилэн шалтгаанууд төв банкны алдагдал үүрэх шалтгаанууд болно. 

Гэхдээ үүнийг төв банк алдагдал хүлээчихлээ, Засгийн газар хариуцах ёстой гэдэг асуудал маань өөрөө төв банкны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэсэн үг. Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг өөр дээрээ үүрснээс болоод хэрэвзээ алдагдал хүлээсэн бол төв банк өөрөө Засгийн газрын кассын машины үүргийг гүйцэтгэсэн байна гэсэн үг. Төсөв дээр байх ёстой зардлыг өөр дээрээ үүрсэн бол төв банкны удирдлагын л буруу гэсэн үг. Тийм учраас өөрийн алдаатай үйл ажиллагаанаас үүссэн зардал байж болзошгүй. 

Хэрэв Засгийн газар төв банкны хооронд хэлэлцээрээр баталгаажсан, түүнийг нь Засгийн газар бондоор хаана гэсэн хэлэлцээр байхыг үгүйсгэхгүй. Тэр асуудлуудаа Засгийн газарт хэлж шийдэх хэрэгтэй. Хэний буруутай үйл ажиллагаанаас болсон бэ гэдгийг нь тогтоох ёстой. 

Оюутолгойн ногдол ашгаар хэрэгжих ёстой байсан 51 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төсвөөс татагдаж байгаа гэсэн үг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна