Сонгууль угтсан төсвийн сонирхол татсан тоонууд

2023/10/04

Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад байгаа нэг асуудал бол ирэх 2024 оны төсөв. Сангийн сайд Б.Жавхлангийн танилцуулснаар ирэх онд эдийн засгийн өсөлт долоон хувьтай байхаар төсөөлжээ. Өнгөрсөн онд  улсын төсвийн орлогыг 20.8 их наяд байхаар тооцож байсан бол ирэх онд  25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн нь хэтэрхий өөдрөг хийсвэр дүгнэлт байж болох талаар эдийн засагчид эхнээсээ дуугарч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нийт орлогын хэмжээг 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ гэдэг амар асуудал биш. 

Анхааралдаа авууштай өөр нэг зүйл бол ирэх онд 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцжээ. Түүхэндээ байхгүй тийм өндөр зарлагыг ирэх оны төсөвт тусгасан гэсэн үг. Ганцхан жилийн өмнө бид 21 их наяд төгрөгийн зарлагатай төсөв баталж байснаа санах учиртай. Үүнээс гадна төсвийн нийт алдагдлын тухайд  ирэх онд 2.1 их наяд төгрөг байх гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд бид 1 их наядын алдагдалтай төсөв баталж байснаа санах хэрэгтэй  Олох орлого, гарах зардал, төсвийн алдагдалын хэмжээ ийнхүү нэмэгджээ. 

Салбарын сайдын тайлбараар бол  уул уурхайн экспортын чухал бүтээгдэхүүнүүд болох зэс, алтны үнэ тодорхой хэмжээгээр өснө гэсэн итгэл найдвартай байгаа. Экспортод гаргах нүүрсний биет хэмжээг 60 сая тоннд хүргэж, өнгөрсөн оноос даруй 10 сая тонноор нэмэгдүүлэхээр төсөөлжээ. Харин зэсийн экспортын биет хэмжээ  ирэх онд 1.5 мянган тонн байхаар тооцож үнийн хувьд 9000 ам.долларт хүрэх өөдрөг төсөөллөөр төсвөө баталж. Харин алтны хувьд ирэх онд 20 тонн байхаар бууруулж төсөөлсөн ч үнийн хувьд 1.840 ам.дол.унц-аас 1950 ам.дол.унц байхаар өсгөж төсөөлжээ. Ямартай ч 25.3 их наядын орлого олж, 27.4 их наяд төгрөгийн зарлага гаргаж 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байх 2024 оны  төсвийн зарадгааг нэг бүрчлэн авч үзвэл олон сонирхолтой тоо, үзүүлэлт харагдахаар байна. 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.32
    2023/10/04

    Бузар мөнгийг иргэд авахгүй байх нь буян

    Хариулах
  • 103.57.93.32
    2023/10/04

    Сугалаа гэсэн үг

    Хариулах
  • 202.179.25.133
    2023/10/04

    24 их наядаар идэж уухаа тооцоолсон байх. буухаасаа өмнө гээд

    Хариулах
  • 66.181.181.157
    2023/10/04

    Tosoh iin hemnelteer sergeegdeh stants

    Хариулах