СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онц шаардлагагүй бол баруун, төвийн нутаг руу холын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Zuv.mn
2023/11/01

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул малчид, иргэд, зорчигчид анхаарал болгоомжтой байж, аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 

Мөн Онцгой байдлын албанаас дээрх бүс нутгийн нийт иргэдэд дараах анхааруулга, зөвлөгөөг өгч байна. 

  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх.
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Онц шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна