ТАНИЛЦ: "Түгжрэлийн хууль"-ийн төсөлд туссан, төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөгдөх тээврийн хэрэгслүүд

Х.Батсайхан
2023/11/01

Монгол Улсын Засгийн газраас санаачилж УИХ-д өргөн барьсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл d.parliament.mn цахим хуудаст тавигджээ. Уг хуулийн төслөөс онцлох заалтуудыг танилцуулж байна. Энэ удаад Төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөгдөх тээврийн хэсэгслийн жагсаалт буюу наймдугаар зүйлийн хоёр дахь заалтыг онцолж байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл

8.2.Дараах иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлнө:

8.2.1.тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2, 6.5-д заасан байгууллагын тээврийн хэрэгсэл;

8.2.2.хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл;

8.2.3.чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус;

8.2.4.бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоцикл.

Уншигчид  https://d.parliament.mn/tusul/b2da2f4d-7584-4139-854a-df23d7a66ae3 холбоосоор нэвтэрч хуулийн төслийн дээлгэрэнгүйтэй танилцах, түүнчлэн заалтууд дээр саналаа өгөх боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна