АНУ Монголд байлдааны хуягт машин нийлүүлнэ

Х.Батсайхан
2023/11/20

АНУ-ын БХЯ цэргийн зориулалттай техник үйлдвэрлэдэг “Oshkosh Defense” компанид хандаж, гаднын захиалагч түнш улсуудад нийлүүлэх Joint Light Tactical Vehicle (JLTV) хуягт машин үйлдвэрлүүлэх захиалга өгчээ.

Нийт 160,851,512 ам.долларын захиалга өгсөн бөгөөд нэг бүрийн үнийг 400,000 ам.доллар гэж үзвэл /Израилийн БХЯ-ны албан ёсны цахим хуудаст яг энэ машиныг АНУ-аас 75 ширхгийг авахаар болсон, нэг бүрийн үнэ 400,000 гэж бичжээ/ 400 ширхэг хуягт машин үйлдвэрлэгдэж гарах бөгөөд тэдгээрийг Хойд Македон, Словен, Словак, Румын, Монгол улсуудад нийлүүлнэ гэсэн байна. Гэхдээ аль улс, хэдэн ширхгийг захиалсан бэ гэдэг нарийн мэдээллийг оруулаагүй байгаа юм. 

Энэ мэдээлэл үнэн бол Монголын зэвсэгт хүчин орчин үеийн байлдааны хөнгөн хуягт машинтай болох нь. Энэхүү мэдээллийг оруулсан zn.ua цахим хуудаст манай улсыг АНУ-ын Joint Light Tactical Vehicle (JLTV) хуягт машин зэвсэглэлдээ нэвтрүүлсэн Азийн анхны улс болно хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.21
    2023/11/21

    Энэ бас л мөнгө угаалт. Энэ хуягт монголыг хамгаалахгүй

    Хариулах
  • 202.126.88.161
    2023/11/21

    Buh zuilee loorsdoo uildverlehgui bol Capital aa ursgachih taltai

    Хариулах