Өчигдөр АНУ-д явагдсан нэгэн санал асуулга Европын улсуудыг тэр чигээр нь айдас хүйдэст автуулах нөлөө үзүүлжээ. Тэрхүү судлгаа нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ гэдэг сэдэвтэй байсан бөгөөд БНН-ас нэр дэвших магадлалтай байгаа Д.Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг ялна /47:43/ гэсэн дүн гарсан юм байна.
Д.Трампын хувьд, Ерөнхийлөгчөөр анх сонгогдохоосоо өмнө л УАЦЭ үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, Япон, БНСУ-ыг хамгаалахаа болино, чөлөөт худалдааны гэрээг цуцална гэж ил тод хэлж байсан. Энэ байр сууриа хамгаалж, өдгөө гол найдлага нь болсон УАЦЭ-ийг задлах вий гэдгээс болж европчуудын санаа зовж байгаа ажээ.
Умард Атлантын цэргийн эвсэл бол Вашингтоны хувьд Европт нөлөөгөө тогтоох замаар гол өрсөлдөгч ЗХУ-ыг “хазаарлах” боломж байсан. Япон, БНСУ-ын арыг даасан нь Хятадыг өндийлгөхгүй гэсэн санаа. Харин 1945 онд байгуулагдсан Худалдааг тарифын аргаар зохицуулах Ерөнхий гэрээ (Сүүлд Дэлхийн худалдааны байгууллага болж өргөжсөн) нь аж үйлдвэржсэн орнуудыг хамгаалах тогтолцоо байлаа. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. Энэ зарчим нь аж үйлдвэр хөгжсөн, бүтээгдэхүүнийг өртөг багатай үйлдвэрлэдэг улсуудад л ашигтай.
Гэрээ батлах үед энэ нөхцөл нь аж үйлдвэр өндөр хөгжсөн баруун Европын улсууд, мөн мэдээж хэрэг АНУ-д ашигтай, Ази, Өмнөд Америкийн хөгжил дорой улсуудад ээлгүй байв. Гэтэл одоо БНХАУ тэргүүтэй улсууд АНУ, Европын орнуудад маш чанартай барааг хямд үнээр санал болгон зах зээлийг нь эзэлж эхэлсэн. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.204
Америкийн ардчилсан намын үе үеийн засгийн газар холбооны нөөцийн сан нэртэй доллар хэвлэдэг хувийн компаниас хүүтэй зээл авч, авсан зээлээ америкийн эдийн засгийг сэргээх америк иргэдийн амьжиргааг сайжруулахад зарцуулахгүй дайн дүрвэгсэд хүмүүнлэгийн тусламжид зарцуулж америкийг америкийн ард түмнийг хоосон өрөнд унагасаар байна. Ардчилал гэсэн алтан загасны үлгэрт итгэдэг үе өнгөрсөн.
Хариулах202.126.88.95
Коммунизм социализм чинь бүүр галзуу хүний өдрийн тэмдэглэлштээ!
202.126.88.114
Коммунизм Мандтугай
Хариулах