Италийн “Леонардо” компани болон Франц-Германы KNDS консорциум хамтран Газар дээрх байлдааны үндсэн систем (MGCS) хөтөлбөрийн хүрээнд боловсруулж буй шинэ үеийн танкийг үйлдвэрлэхээр болжээ. “Defence News” энэ талаар мэдээллээ.
Ингэснээр Франц, Германы хэмжээнд байсан Европын хуурай замын байлдааны үндсэн систем хөтөлбөр өргөжиж, Итали нэмэгдэн орж ирж байгаа бөгөөд энэ нь Итали улс олон тооны танк захиалсантай мөн холбоотой гэдгийг “Defence News” онцолжээ.
Италийг оруулж ирэх асуудлаар Герман, Франц улсууд санал зөрөлдсөн ч эцэстээ нэгдсэн гэж мөн бичсэн байна.
Гурван талт гэрээний хүрээнд гэрээний хүрээнд “Leopard 2A8” танкийг зохион бүтээх, үйлдвэрлэх, засварлах ажилд Италийн мэргэжлтнүүд оролцох болсон байна. Итали нийтдээ 133 орчим танк авахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна