“Нүүрсний сонсгол”-оор Тавантолгойн цахилгаан станцын төслийн мэдээллийг сонсож байна.
Тус станц нь 2014 оноос яригдсан ч ямар нэгэн байдлаар хойшилсоор одоо ч баригдаагүй байгаа юм. Гол нь санхүүжүүлэгчээр “ЭТТ” ХК ажиллах болж, балансад нь нөлөөлж байгаа учраас сонсголоор оржээ.
Энэ талаар төслийн захирал Г.Тэнгэр “Манайх баригдсан тохиолдолд найман жилд хөрөнгө оруулалтаа нөхөөд цаашдаа жилд 100 сая ам.долларын ашигтай ажиллана. Манай борлуулалтын 60 хувийг эзлэх “Оюутолгой” ХХК-тай маш сайн гэрээ байгуулсан” гэв.
Түүнийг үг хэлсний дараа Д.Ганбат гишүүн “Ийм сайхан ашигтай төсөл гээд л ярих юм. Тэгээд яахаараа ашиглалтад оруулж чаддаггүй юм бэ. Монголын ард түмэнд ашигтай, хэрэгтэй учраас л хөдлөхгүй байгаа байхгүй юу даа. Яагаад ингээд зогсчихдог юм бэ. Яагаад явуулчихаж болдоггүй юм бэ, хэн зогсоодог юм бэ” хэмээн бухимдав.
Г.Тэнгэр түүний асуултад “Мэддэг хэмжээндээ л хариулъя. Манай тендерээ Тендерийн тухай хуулиар л явуулахаас өөр ямар ч арга байхгүй. ҮАБЗ-өөр оруулъя гэх мэтээр яриагүй биш ярьсан. Гэхдээ эцэстээ хуулиар явахаас өөр аргагүй болсон. Сайн зохион байгуулахгүй бол “Ногоон автобус”-ных шиг би чадначууд орж ирээд ажил баллаад хаях магадлалтай” гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.243
ЭНЭ ХҮН ТАГНУУЛ БАЙНА ТАГНУУЛ ШАЛГА
Хариулах202.21.107.23
Tsahilgaan I Uniig cheleelehgui bol yamar ch stats ashigtai ajillah bolomjgui dolor uu daaHeden MW-tin stats bolohod 100sayadollariin ashigtai ajillah hereg ve?Barigdaagui stantstai OT geree hiilee gej uu?sonin yum aa Mergejliin hunii Ug men uu?
Хариулах