ДЭМБ ковид 19 цар тахлыг үүсгэгч коронавирусийн омикрон омгийн дэд хувилбар болох JN.1 -ийг “Анхаарал татсан хувилбар” ангилалд оруулжээ.
Одоогийн байдлаар олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэж дүгнэж буй ч Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд өргөн хэмжээгээр тархаад байгаа аж. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр JN.1 дэд хувилбар одоогоор нийт халдварын 15-29, . Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр JN.1 нь одоогоор лабораторид шинжлэгдсэн эерэг тохиолдлын долоо орчим хувийг эзэлж буй аж. Гэхдээ одоо ашиглаж буй коронавирусийн вакцинууд JN.1 болон бусад тархалт өндөртэй хувилбаруудын эсрэг үр дүнтэй үйлчлэхийг ДЭМБ баталжээ.
Мөн энэ өвөл Ковид болон бусад халдвар нэмэгдэж болзошгүйг ДЭМБ анхаарууллаа. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуу, амьсгалын замын синцитиал вирус (RSV), хүүхдийн уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчлөлүүд хурдацтай нэмэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.146
Uvchin edlej uuliin uriig mine nimgelj baigaad talarhlaa
Хариулах