Аргентины Ерөнхийлөгч халамжийг танаж, ажилгүйчүүд жагсаж байна

Х.Батсайхан
2023/12/21

Аргентины шинэ Ерөнхийлөгч Хавьер Милей сонгуулийн кампанийн үеэр амлаж байсан эдийн засгийн шинэчлэлээ эхлүүлж, төсвийг огцом танах зарлигт гарын үсэг зурснаар эсэргүүцлийн хөдөлгөөн нэгэн зэрэг эхэллээ.

Төсвөөс халамжийг ихэвчлэн танах бодлого барих тул эсэргүүцлийн жагсаалын оролцогчид нь ажилгүйчүүд, нийгмийн эмзэг давхарга гэгддэг тэр хэсгийнхэн байна. Гэсэн ч Хавьер Милей өвдөлт ихтэй ч алсдаа тустай шинэчлэлийг нь эсэргүүцсэн бүлэглэлүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн байна.

Аргентин улс хэт барууны үзэлт Ерөнхийлөгчийг сонсосны дараа авч хэрэгжүүлэх ажлууд нь тус улсад шоок үүсгэх нь тодорхой байсан. Тэр нь ийнхүү эхэлж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.33
    Өчигдөр

    Монголд маш хэрэгтэй. Ар давж хүлэг болно

    Хариулах
  • 202.126.89.243
    Өчигдөр

    Zuv Zuv Setgej surahnee

    Хариулах