Израилийн арми Газын зурвасын төвд байрлах Аль Магази дүрвэгсдийн хуаранд агаараас цохилт өгчээ. Үүний улмаар багаар бодоход 70 хүн амь насаа алдсан талаар Палестины эрүүл мэндийн яам мэдээллээ. Цохилтын улмаас хүн ам шигүү суурьшсан орон сууцны хороолол нурсан тул хохирлын хэмжээ цаашдаа нэмэгдэнэ гэж яамны мэдэгдэлд дурьдсан байна.
Интернэтэд тавигдаж буй зураг бичлэгт олон тооны цогцоснуудыг овоолон тавьсан аймшигтай байдал буусан байна. Харин шархадсан хүмүүсийг Аль-Акса эмнэлэг рүү хүргэжээ. Амиа алдсан, шархадсан хүмүүсийн дотор хүүхдүүд олон байгааг эх сурвалжууд дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.73
Uiliin urtei horwoo shu irged yhv ter tolgoi logch ni l chuhal
Хариулах203.91.115.247
um maanii badme hum !
Хариулах