БНСУ-ын алдарт охидын "Blackpink" хамтлагийн гишүүн Женни “OddAtelier” гэх өөрийн компанийг үүсгэн байгуулжээ.
Тэрбээр шинээр үүсгэн байгуулсан компанийнхаа талаар өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна. “OddAtelier” компани нь арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
"Blackpink" хамтлаг YG энтертайменттай байгуулсан гэрээгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ сунгасан гэж мэдээллээд байсан. Гэхдээ гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харъяалагдах эсэхийг хэлэлцсээр байсан. Ийнхүү Женни тусдаа өөрийн компаниа байгуулсан учраас YG энтертайментад харъяалагдахгүй гэсэн шуум Солонгосын хэвлэлүүдээр гарч эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна