Эфиоп улс гадаад өр төлбөрөө төлж чадахгүй болсон тул дампуурлаа зарласан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Тус улс төлөх хугацаа нь болсон 33 сая ам.долларын хүүгийн өр төлбөрөө төлөөгүй тул ийн дампуурчээ. Ийм явдал болж магадгүй гэдгийг тус улсын эрх баригчид өмнө нь зөгнөн хэлж байсан аж. Учир нь, цар тахалд нэрвэгдсэнээс хойших хоёр жилд дэлхийн улсууд эдийн засгаа сэргээх ажилд анхаарсан бол Эфиопид иргэний дайн дэгдэж, хоёр жил байлдчихсан юм байна.
“Ройтерс”-ын мэдээлснээр, Эфиоп улс энэ сарын 11-ний өдөр нэг тэрбум ам.долларын бондын өр төлбөр хийх ёстой байсан ч төлөөгүй. Үүнээс хойш хөнгөлөлтийн 14 хоног тооцогдож эхэлсэн бөгөөд энэ хооронд зээлээ төлчихвөл дампуурал зарлахгүй байж болох байж. Энэ хугацаа нь 22-нд буюу 14 хоног доторх сүүлийн ажлын өдөр дууссан юм байна.
Одоо Эфиопийн эрх баригчид зээлдүүлэгчидтэй өрөө дахин зохион байгуулах асуудлаар хэлэлцээр хийх юм байна. Гэхдээ өр зээлээ хугацаанд нь дарж чадаагүй тул хүндхэн нөхцөлд ярилцах нь тодорхой байгаа аж.
Ковид 19 цар тахлаас хойш гадаад өрийн дампуурлаа зарласан гурав дахь улс нь ийнхүү Эфиоп боллоо. Өмнө нь 2020 онд Замби, 2022 оны арванхоёрдугаар сард Гана улс дампуурлаа зарлаж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.20
Manaihan Mongol omnoos ni tolood asar ih buyn boloydoo
Хариулах66.181.182.184
Mon zov zeelee avch Zuv zuilee zognoj dee. Saijrahiin tuld dorddog ym shu
Хариулах103.10.23.120
Математикт муу нойл сурлагатнууд сэтгүүлч хуульч болох юм даа.
Хариулах66.181.183.75
Үг үсэг Тоо маш их алдаа Муу сурлагатангууд сэтгүүлч болдог гэдэгт итгэхгүй бх.г хүсэж бна.
Хариулах202.9.47.42
Би газар зүйн хичээл дээр Этиоп улс гэж заалгасан...ккк
Хариулах