БНХАУ Батлан хамгаалахын сайдаа томилжээ

Х.Батсайхан
2023/12/31

БНХАУ хоёр сар гаруй эзэнгүй байсан Батлан хамгаалахын яамаа эзэнтэй болгожээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо уржигдар 62 настай Дун Цзюнийг уг албан тушаалд томилсон байна.

Дун Цзюнь нь Даляний Тэнгисийн цэргийн академийг 1979 онд төгссөн, 2017-2021 онд Ардын чөлөөлөх армийн Өмнөд тойргийн захирагчаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016 онд болсон БНХАУ-ОХУ-ын Тэнгисийн цэргийн хамтарсан сургуулийг удирдсан аж.

БНХАУ-ын Батлан хамгаалахын өмнөх сайд Ли Шанфу өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр болсон Хятад-Африкийн форумд оролцсоныыхоо дараа олон нийтийн өмнө харагдахаа больж, равдугаар сарын 24-нд ажлаа өгсөн юм.    



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.