“Супер боул”-ын баярын жагсаалын үеэр аллага гарч, хүний амь үрэгдэн олон хүн шархадлаа

Х.Батсайхан
2024/02/15

Америк хөлбөмбөгийн “Супер боул”-ыг хүртсэн “Канзас сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэх баярын жагсаалын үел алан хядах ажиллагаа болж, нэг хүн амиа алдан, 21 хүн шархадсан аймшигт явдал АНУ-ын Миссури мужид болжээ.

Шархадсан хүмүүсийн дунд биеийн байдал тогтворгүй, маш хүнд шархтай найм, хүнд шархтай долоон хүн байгаагаас үзвэл хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн, шархдагсдын дотор есөн хүүхэд байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх халдлагыг үйлдсэн хэрэгт сэжиглэн гурван этгээдийг баривчилжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.34
    2024/02/15

    Хууль бус дүрвэгсэд цагаачдыг оруулж ирснээс болж байгаа юм.

    Хариулах