Тайванийн эргийн хамгаалалтыг эсэргүүцсэн завь живж, загасчид нь амиа алджээ

Х.Батсайхан
2024/02/15

Тайванийн хамгийн хойд хэсэгт орших Кинмень арлын ойролцоо БНХАУ-ын загасчдын завь живж, хоёр хүн амь насаа алджээ. Өчигдөр Тайванийн усан хилийг зөрчиж орж тус завь Тайванийн эргийн хамгаалалтын албаны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар хөөцөлдөх үедээ хөмөрч живжээ. 

Тайпей энэ асуудалд загасчдыг буруутгаж, усан хил зөрчиж орж ирсэн нь буруу гэсэн бол Бээжин Тайпейг хурцаар буруутгаж, "Энэ явдлаас болж нэг үндэстнүүд хагаралдуулж буйд сэтгэл зовниж байгаагаа" илэрхийлсэн байна.  

Кинмень нь 180 000 хүн амтай, Тайванийн хамгийн хойд этгээдэд оршдог арал бөгөөд гол арлаасаа хойш 187 км, БНХАУ-ын эргээс ердөө гурван км зайд оршдог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна