Пол Маккартнид 52 жилийн өмнө алдсан гитарыг нь олж өгчээ

Х.Батсайхан
2024/02/16

Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни 52 жилийн өмнө алдсан гитараа эргүүлж олж авчээ. “The Telegraph” энэ талаар мэдээллээ.

Пол Маккартни 1960-аад оны эхээр худалдаж авсан хийл хэлбэртэй Höfner 500/1 басс гитараа 1972 оны аравдугаар сарын 10-ны өдөр алдсан байдаг аж. Уг гитарыг Лондоны Нотинг Хилл дүүргийн нэг оршин суугч хулгайлж, улмаар нэгэн уушийн газрын эзэнд худалдсан байжээ. Гитар тэрхүү уушийн газрын эзний байшингийн дээврээс олдсон байна. Гитарыг эрэн хайх ажлыг үйлдвэрлэгч “Höfner” компаниас зохион байгуулсан юм байна. 

Гитарыг Пол Маккартнид өнгөрсөн арванхоёрдугаар сард эргүүлж өгсөн ч хоёр сар гаруйн дараа олон нийтэд ил болж буй нь энэ ажээ. Гитарын одоогийн үнэлгээ нь хамгийн багадаа 10 сая фунт стерлинг гэж “The Telegraph” бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна