“Тавилттай” зураг авч дагагчидаа залилсан инфлүүнсерүүдэд ял оноолоо

Х.Батсайхан
2024/02/19

Камбожийн шүүх 31 настай Чэнь Нэн Чуань, 34 настай Лю Цзю Сян нарт худал мэдээлэл түгээсэн хэргээр ял оноожээ.

Чэнь Нэн Чуань нь энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд оруулсан бичлэгтээ Камбож улсад хүний наймаа цэцэглэж байгаа талаар ярьж, удахгүй тийшээ явах гэж байгаагаа дуулгажээ. Улмаар хэд хоногийн дараа бичлэг хийхдээ Камбожид очсон, хүний наймаа явагддаг газрыг олсон гэсэн байна. Харин үүнийхээ дараа “Хүний наймаачдад баригдсан, зодуулж тамлуулаад хэцүү байна”, “Хүний наймаачдын гараас зугтаж чадлаа” гэх зэргээр бичлэгүүд оруулсан юм байна. Энэ бичлэгүүд нь олон нийтийн сүлжээнд хандалт авч, маш олон хүн үзжээ. 

Гэвч зарим нэг эргэлзээтэй асуудал гарсан учир /Хүний наймаачид Чэнийг барьсан нь үнэн бол яагаад гар утсыг нь хураасангүй вэ гэх зэрэг/ эргэлзээ төрүүлж, улмаар хууль, хяналтын байгууллага оролцон худалд мэдээлэл тараасан гэдгийг нь нотолсон юм байна. Шалгалтаар тэд зураг авалтад хэрэглэх зэвсэг, цус мэт харагдуулах бодис зэргийг зочид буудлынхаа өрөөнд хадгалж байсныг олсон байна.  

Камбожын шүүх энэ сарын 15-ны өдөр дээрх хоёр этгээдийг гэм буруутай гэж үзэж, хоёр жил хорих, 4 сая риелээр /1000 орчим ам.доллар/ торгох ял шийтгэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна