Юлия Навальная нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэв

Х.Батсайхан
2024/02/20

ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальный хойд туйлын тойрогт орших шоронд нас барсан билээ. Тэрбээр шүүхээс 19 жилийн ял авч, хоригдож байхдаа ийнхүү амиа алдсан юм. Тэгвэл түүний ажил үйлсийг эхнэр Юлия Навальная нь үргэлжлүүлнэ гэдгээ зарлажээ.

Дашрамд, Юлия Навальная В.Путины эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй болно гэдгийг хэдэн жилийн өмнө, А.Навальный хордлогоо эмчлүүлэхээр ХБНГУ-д очоод байх үед энэ яриа гарсан байдаг. Тодруулбал, Түүний ийнхүү хордсон нь АНУ-ын ТТГ-ын зохиосон жүжиг байсан гэсэн утгатай нийтлэл Германы “Abendlich Hamburg” сонинд гарсан бөгөөд түүнд “Алексей Навальный хордож, улмаар ХБНГУ-д очсон нь ТТГ-ын санаа байсан бөгөөд гол зорилго нь Алексей Навальныйг эхнэр Юлиягаар нь солих явдал байсан” гэж бичсэн байсан юм. Тодруулбал, Вашингтон Алексей Навальныйд сэтгэл хангалуун бус байгаа тул эхнэр Юлия Навальныйг сөрөг хүчний гол дүр болгохоор шийдсэн, сэлгээ хийхийн тулд хорны тухай жүжгийг тоглосон гэж уг нийтлэлд бичсэн байсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна