АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын оршин суугч эмэгтэй 16 сартай охиноо гэрт нь ганцааранг нь орхиж, 10 хоногийн турш амралтад явсан хэргийн шүүх хурал болжээ.
32 настай Кристель Канделария 16 сартай охин Жейнээ өнгөрсөн оны долоодугаар сарын 6-ны өдөр Кливленд дэхь гэртээ ганцааранг нь орхиж, Иллинойс мужийн Чикаго хот, Мичиган муж, Пуэрто Рико улсаар аялж яваад 16-ны өдөр эргэж ирсэн аж. Ирэхэд нь охин амьдын шинжгүй болсон байсан тул тэрбээр түргэн тусламж дуудсан ч эмч нар тусалж чадаагүй юм байна.
Дараа өдөр нь хуулийн байгууллага түүнийг баривчилжээ. Шүүхээс түүнийг охиныхоо үхэлд гэм буруутай гэж үзээд байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг ирэх сарын 18-нд гаргах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.238
Сда ану тэр аяараа хар тамхичид зөнөг ерөнхийлөгч орондоо чавганцаа чарлуулдаг гэж саяхан ярисаншдээ
Хариулах