Унгарын парламент өчигдөр Шведийг УАЦЭ-д элсүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр УАЦЭ-ийн гишүүн 31 улс бүгд дэмжиж, Швед улс эвслийн 32 дахь гишүүн болох боломж бүрдэв.
Скандинавын хойгийн улсыг УАЦЭ-д нэгдэж, Европын батлан хамгаалах сүлжээний хамгаалалтад ороход Турк, Унгар гэсэн хоёр том саад байсан бөгөөд өнгөрсөн сард Турк, өчигдөр Будапешт ийнхүү дэмжсэнээр бүл нэмэхээр боллоо. УАЦЭ-д элсэх улс нь өөр бусад улстай газар нутгийн маргаангүй байхаас гадна бусад бүх гишүүдийн дэмжлэгийг 100 хувь авах шаардлагатай болдог юм.
Унгарын Парламентын спикер Золтан Ковач санал хураалтын дүн гарсны дараа Унгар улс Европын аюулгүй байдлын төлөө сонголтоо хийсэн гэсэн бол Шведийн Ерөнхий сайд “Түүхэн мөч хэмээн баярын сэтгэлээ илэрхийлсэн байна.
УАЦЭ-ийн тэргүүн Йенс Столтенберг мөн Швед улсыг “Тавтай морил” гээд эвсэлд нэгдсэнээр нэгд аюулгүй байдлаа бэхжүүлж, хоёрт, эвслийг мөн хүчирхэгжүүлж байгааг онцлон тэмдэглэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна