Палестинчуудад тусламжийн бараа тараах үеэр эмх замбараагүй байдал үүсч, 100 гаруй хүн амь үрэгдлээ

Х.Батсайхан
2024/03/01

Газа хотын палестинчуудад зайлшгүй хэрэгцээт барааг нь тараах мүед үймээн дэгдэж, 112 хүн амиа алдан, 760 орчим хүн шархадсан харамсалтай явдал гарчээ. 

Иргэд тусламжийын барааг тарааж байсан ачааны автомашинууд руу хяналтгүйгээр дайрах үед үймэн дэгдэж, хүмүүс дарагдаж эхэлсэн, улмаар израилийн цэргүүд гал нээсэн, ачааны автомашинууд энэ үйл явдлаас цочирдож, хөдөлж явснаас дээрх эмгэнэлт явдалд хүрсэн байна. 

Израилийн тал танкууд анхааруулах буудлага хийсэн болохоос тусламжийн цуваа руу галлаагүй гэж буй. Гэхдээ газар дээр нь байсан гэрчүүдийн хэлж байгаагаар израильчууд чухам шууд цуваа руу галлажээ. Түүнчлэн, тусламжийн бараа ачсан автомашинууд ухаан жолоогүй урагш явснаас олон хүн дайрагдаж нас барсан гэнэ.  


НҮБ энэ асуудлаар хааллттай хаалганы цаадах хуралдааныг яаралтай зарласан бөгөөд болсон явдлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж. 

Дашрамд, НҮБ-ын хүнсний хөтөлбөр Газын зурвас дахь үйл ажиллагааг хумьсан бөгөөд тус бүсэд нэн даруй гал зогсоох тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцсэн ч АНУ эсэргүүцэж, батлуулаагүй юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.