Израиль улс, израильчуудад яагаад дургүй вэ

Zuv.mn
2024/03/05

Арабын орнууд бүгд Израилийн эсрэг нэгдэж тэмцэхээр зэвсгийн хүчээ хуримтлуулж байсан 1955 оныг санагдуулахуйц үйл явдал Ойрхи Дорнодод сүүлийн үед өрнөж байна. 

Яагаад 1955 оныг санагдуулах болсныг өгүүлэхийн тулд 1958 оныг бага ч гэсэн дурсах нь зүйтэй болов уу.  Египет, Иран, Ирак, Сири, Ливан, Саудын Араб, Йемен зэрэг орнууд 1957 оноос Израильтай дайтахаар зэвсэг хуралдуулж эхэлжээ. Тэр үед Египетийн Ерөнхийлөгч нь хүртэл "Еврейн улсыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй" гэж радиогоор ярьж байв. Гэтэл Израиль нэг л өдөр гэнэтийн дайралт хийж Египет болон бусад орны онгоцуудыг хөөрч амжаагүй байхад нь бөмбөгдөж байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлсэн юм. Энэ дайнд хамгийн их хохирол амссан нь Египет бөгөөд Газын зурвас руу зэр зэвсэг оруулдаг гэж хамгийн их хардагддаг нь ч тэд юм.  Тиймээс Египетэд Израильтай тооцоо бодох хүсэл бий. 

Египетийн Израилийг үл тоох өвчин үе, үе хурцаар сэдэрдэг. Нэгэнтээ Ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сиси “Хүнд хохирол амссан палестин ахан дүүсийнхээ зовлонг нимгэлэхийн тулд Рамадан сарыг тохиолдуулан Газын зурваст хилээ нээнэ” гэж мэдэгдэж байв. 

Асуудлыг хурц болгож байгаа бас нэг улс нь Иран. Ираны оюун санааны удирдагч Али Хаменей “Шалтгаан гарвал Израилийг устгах хангалттай хүчин чадалтай” гэдгээ сануулсан мэдэгдэл хийж байна.

1958 оны түүхийн бас нэгэн гол баатар болсон Саудын Араб Израилийг цус урсгасан гэж буруутгахаас гадна АНУ-ыг олон улсын хэм хэмжээ зөрчсөн хэмээн буруутгаж ирсэн.    

Сири улс Израилийн эсрэг байгаагаа зарласан. Байдал ийм эгзэгтэй байхад Израиль, АНУ-ын зүгээс хийж буй алхмууд нь нөхцөл байдлыг улам л хүндүүлэхэд чиглэж байна. 

ХАМАС-ын нэрээр палестинчуудыг хөнөөж байна. Угаас энэ хоёр үндэстэн нэг нь ялагдаж байж нөгөө нь ялдаг, нэгнийх нь баяр нөгөөгийнх нь хувьд сүйрэл байдаг онцлогтой. НҮБ ингээд шийдчихсэн юм. Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Палестинчууд “Сүйрлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Учир нь, палестинчуудыг туйлдуулан зовоож, сэтгэшгүй зовлонд учруулсан, учруулж буйй Израиль улс 1948 оны тавдугаар сарын 14-нд Палестиний газар нутаг дээр үндэслэн байгуулагдсан аж. Тиймээс тавдугаар сарын 14 нь израильчуудын хувьд төр улсаа сэргээн мандуулсан түүхт баярын өдөр, харин 15 нь палестинчуудын хувьд төрт улс нь мөхөж сөнөсөн “Сүйрлийн өдөр” байдаг. 

Йемений "Хезболла" бүлэглэл, хусистууд дайнд татагдан орох магадлал асар өндөр болчихсон. Байдал ийм хүнд байхад Вашингтон ойрхи Дорнодын шархыг улам сэдрүүлэх гэж зүтгэсээр. Газад нэн даруй гал зогсоох НҮБ-ын тогтоолын төслийг тэд эсэргүүцэж, унагасан юм. 

Нийтлэлийнхээ төгсгөлд Израиль улс, израильчуудад яагаад арабууд дургүй байдаг талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.

Израиль улс, израильчуудад яагаад дургүй вэ  

Марк Твен “Дэлхийгээс бичсэн захидлууд”-даа “Бүх улс үндэстнүүд нэг, нэгэндээ дургүй, тэд бүгдээрээ еврейд дургүй” хэмээн бичжээ.

Израильчууд 2000 жилийн турш янз бүрийн улс үндэсний дээвэр дор толгой хоргдож ирсэн. Олон улсад үзэн ядагддагийнх нь нэг шалтгаан энэ. Нөгөө талаар энэ олон жилд хүний газар амь зуухын тулд асар их тэвцээр гарган амжилтад хүрдэг онцлогийг гендээ шингээсэн нь бусдад үзэн ядагдах шалтгаан байж болох юм. 

Еврей хүн цаг яс барьдаг, оюуны өндөр чадамжтай. “Хамгийн чадамжгүй нэгэн нь л цагчин хийдэг” гэсэн дам яриа бий.

Дэлхийн хоёрдугаар дайны үед германы цэргүүд Ленинградыг бүсэлжээ. Гэтэл хотын бүх дэлгүүрүүдийн худалдагч нар нь еврей болчихсон байсан гэдэг. Тэд нормын талх хэрчдэг хутганыхаа ирийг мохоон ихийг үйрүүлж, уг үйрмэгээ худалдан асар ихээр баяжсан гэдэг. 

Еврей гэр бүл ядуу байдаггүй гэсэн үг бий. Та бидний сайн мэдэх тэмдээглэлийг бичиж үлдээсэн Анне Франкийн эцэг ч маш баян хүн байсан бөгөөд фашистууд том дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэр гаргахад нуугдаж байсан олон еврей гэр бүл хүндрэлд орсон тухай тэмдэглэлдээ бичсэн байдаг. Еврейчүүдийн зүйр цэцэн үгэнд “Мөнгөөр шийдэж болох асуудал бол асуудал биш, зардал” гэх мэт хүйтэвтэр утга санаатай нь олон бий. Гэхдээ, тэглээ гээд тэднийг нацистууд хоморголон устгах эрхгүй байсан ннь мэдээж бөгөөд энэ нь одоо израильчуудад палестинчуудыг хядах эрхийг өгөхгүй нь ч ойлгомжтой билээ. Харин араб тэдэнд дургүй байдгитйн шалтгаан нь 1948 он буюу олон улсын хамтын нийгэмлэг үүсэн бий болохтой давхцдаг бөгөөд нийгэмлэг үгүй болох шалтгаан нь ч болохыг үгүйсгэхгүй юм.   

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/03/06

    LALARIIN MUUSAIN ISLAMUUD BUGD TERRORISTUUD

    Хариулах
    • 66.181.188.133
      2024/03/11

      алан хядагчид.