АНУ-ын дээд шүүх Д.Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзлээ

Х.Батсайхан
2024/03/05

АНУ-ын Дээд шүүх Д.Трампыг урьдчилсан сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх, Колорадо мужийн шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Энэ цаашдаа жишиг болох учир Доналд Трамп хэрвээ урьдчилсан сонгуульдаа ялбал БНН-аа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм. Учир нь, Мэн, Иллинойс зэрэг мужийн шүүхүүд Колорадогийн шүүхтэй яг ижил шийдвэрийг гаргаад байсан юм.

Тодруулбал, дээрх шүүхүүд нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг шалгаад Д.Трампыг 2020 оны сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролцдсон байна гэдэг үндэслэлээр дахиж сонгуульд өрсөлдөх эрхийг нь хязгаарлажээ.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.