Фэйсбүүк, инстаграм унтарсны дараа Илон Маскт шоолуулсан Марк Цукерберг хэрэглэгчдээ "хөөв"

Zuv.mn
2024/03/06

Фэйсбүүк, инстаграм платформ олон улсад нэгэн зэрэг унтарсны дараа "Мета" корпорацийг үндэслэгч Марк Цукербергийн нэртэй пароди хаягнаас хоёр пост оруулжээ. Аппликейшнүүд доголдсоны дараа Илон Маск твиттер хуудастаа "Хэрвээ та энэ жиргээг уншиж байгаа бол манай платформ хэвийн ажиллаж байгаа гэсэн үг" гэж бичсэн бөгөөд хариуд нь  Маркийн пароди хаяг Илон Маскт хандаж "Аппликейшнүүд маань сэргэх үед хүмүүс байхгүй болсон байна байх даа. Маш олон хэрэглэгч байгааг мэдээд Илон гайхна гэдэгт мөрийцье" гэсэн байна. 



Харин нөгөө постдоо "Асуудал шийдэгдсэн. Одоо та энэ новшийн аккуудаас гарч болно. Таашаал авцгаа" гэжээ. 


Харин дагагчид нь "Новшийн биш ээ. Яагаад гэвэл бид танайхаар мөнгө хийдэг" гэх мэтээр мөн л хөгжилтэй хариу бичсэн байв.  





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.185
    2024/03/07

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах