“Boeing”-ын онгоцнуудыг алдааг илчилсэн инженер нас барсан байдалтай олдлоо

Х.Батсайхан
2024/03/12

Дэлхийн иргэний агаарын тээврийн хамгийн найдвартай компаниудын нэг “Боинг”-ийн үйлдвэрлэсэн хөдөлгүүр, онгоцны чанарын талаар сүүлийн жилүүдэд таатай бус мэдээлэл гарч, амьдрал дээр ч нотлогдож байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг анх олон нийтэд дэлгэсэн гэж болох, тус компанийн Чанарын хяналтын албанд олон жил ажилласан инженер Жон Барнетт нас барсан байдалтай олджээ.

ТэрбээрБоинг”-ийн эсрэг үүсгэсэн заргын шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгснөөсөө хэдхэн хоногийн дараа ийнхүү нас барсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлээд байна.

Түүнийг Өмнөд Каролина мужид автомашин дотроо нас барсан байхыг нь олсон бөгөөд үхлийн шалтгаан нь хүйтэн мэсний шарх боловч цагдаа нар түүнийг өөрийгөө шархдуулсан буюу амиа хорлосон гэж эхний байдлаар дүгнээд буй аж.

Боинг”-д 32 жил ажилласан Ж.Барнетт 2017 онд компаниас гарсан бөгөөд 2019 онд “Boeing 787 Dreamliner” хөлгийн хүчилтөрөгчийн систем найдваргүй болохыг илчлэн анх олон нийтэд хандсан. Улмаар чанарын хяналтын албанд ажиллаж байхдаа илрүүлж байсан, гэхдээ засаж сайжруулах ажил хийгдэлгүйгээр хэрэглээнд нэвтэрсэн техникийн алдаа дутагдал, зөрчлийн талаар мэдээлэл хийх болсон хүн юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна