Нярай хүүхдийнхээ үхэлд буруутгагдаж шийтгүүлсэн эмэгтэй амиа хорложээ

Х.Батсайхан
2024/03/12

Санамсар болгоомжгүйн улмаас хүүхдээ үхэлд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдан 10 сар хоригдсон 22 настай эмэгтэй цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг ОХУ-д гарчээ.

Эмэгтэй 2022 оны долдугаар сарын сүүлээр гурван сартай охиноо ганцааранг нь орон дээр хэвтүүлж орхиод гадагш түр гарсан байдаг бөгөөд энэ хооронд гэрийн тэжээвэр нохой нь орон дээр үсрэн гарч, улмаар хүүхэд ямар нэгэн байдлаар /Нохой түлхсэн, өөрөө унасан эсэх нь тодорхойгүй/ орон дээрээсээ унаж, тархины гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн аж. Охин тэр чигтээ нас барж, хуулийн байгууллагаас эхэд нь эрүүгийн хэрэг үүсгэн, 10 сар хорих ялаар шийтгэжээ. 

Энэ явдал залуу эмэгтэйн сэтгэл санаанд хүнд цохилт болж, улмаар энэ сарын 11-ний өдөр цонхоор үсрэн амиа хорлосон аж. Нөхөр нь зогсоохыг оролдсон ч бодлогогүй үйлдлийг нь зогсоох гэж байгаад харамсалтай нь хамт унасан байна. Нөхөр нь азаар амьд үлдэж, эхнэр нь нас барсан ийм нэг харамсалтай хэрэг ОХУ-ын Москва мужид гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна