Швед улс стратегийн хүнс нөөцлөхийг ард иргэддээ уриалжээ

Х.Батсайхан
2024/03/12

Шведийн эрх баригчид ОХУ-тай хийх болзошгүй дайнд бэлдгэх үүднээс удаан хугацаагаар хадгалж болох хүнс нөөцлөхийг ард иргэддээ хандан уриалжээ. “Sud Quest” сонинд энэ талаар мэдээлсэн байна.

Эрх баригчдаас зөвлөж буй хүнс, ахуйн хэрэглээний зүйлсэд лаазалсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн ус шүүгч, эмийн сан, жижиг оврын радио багтаж байгаа аж. Түүнчлэн, мэргэжилтнүүд дайны нөхцөл байдалд хэрхэн амиа авч гарах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж, айл өрхүүдэд зурагт хуудас тарааж байгаа юм байна. 

Шведийн Онцгой байдлын албаны тэргүүн Шарлотт Петри Горницкагийн хэлснээр “Бүрэн хамгаалалтын” концепцид ард иргэдийг бие даан амьд үлдэх чадварт суралцуулах явдал чухал байр суурь эзэлж байгаа гэсэн байна. 

Шведийн Ерөнхийлөгч үүнээс хэдхэн хоногийн өмнө армийн генералууддаа хандаж, Европ тивд өрнөж болзошгүй шинэ дайнд бэлтгэхийг тушаасан юм



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна