​ Хойд Солонгос Монголоос өөр хааш нь төлөөлөгчөө илгээсэн бэ

Х.Батсайхан
2024/03/13

-Дэлхийн шинэ талцал-

БНАСАУ-ын Гадаад харилцааны дэд сайд энэ долоо хоногт Монгол Улсад айлчилсан билээ. Тус улс сүүлийн таван жилд анх удаа энэ төвшний айлчлалыг манай улсад хийсэн нь энэ юм. Уулзалтаар хоёр улс харилцаагаа бататгах, хөгжүүлэх талын зүйл ярьсан нь ойлгомжтой. Тэгвэл тус улс ганц Монгол руу төлөөлөгч явуулаагүй , өөр бусад улс руу ч элч зарсан, тэдгээр улсууд нь Өмнөд Америкийн Бразил, Африкийн Кени улсууд байсан нь сонирхол татаж байна.

Одоо ОХУ, Украины хооронд өрнөж буй байн нь угтаа барууны орнуудын тогтоосон тогтолцооны эсрэг дайн гэдгийг дуулж сонссон хүмүүс мэдээж олон бий биз. Барууны тогтоосон банк, санхүүгийн тогтолцооны золиос болж өр ширэнд баригдсан улсууд энэ тэмцлийг анхааралтай ажиглаж байгаа. ОХУ, БНХАУ ч яг энэ тогтолцооны золиос болж сорон мөлжүүлж байгаа Өмнөд Америк, Африкийн улсуудад анхаарал хандуулж, тойглож буй. 

Украинд цэрэг оруулсныхаа дараа ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров Африкийн улсуудад зочилж, “Та нарыг боолчлолын гав гинжнээс чинь ангижруулаад өгье” гэж хэлсэн байдаг. Дэлхийн хамгийн баян тив барууныханд мөлжүүлэн ядуу амьдарч байгааг гав гинжтэй зүйрлэсэн хэрэг. Тэрбээр үүнээс хойш Африк руу явах нь эрх нэмэгдсэн бөгөөд нэг явахаараа хэд, хэдэн улсаар ордог нь заншил болсон. Түүнчлэн, Өмнөд Америкийн орнууд барууны эсрэг тэмцлийн нэг голомт байх боломжтой гэж үздэг. 

Тэгвэл БНАСАУ Өмнөд Америк, Африк руу төлөөлөөгчөө илгээсэн нь, гурван тив хамарсан холбоо сүлбээ тогтоох үйл явц үргэлжилж байгааг харуулж өгөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна