ОХУ цөмийн зэвсгээ Беларусийн нутагт байрлуулж эхэлсэн гэв

Х.Батсайхан
2024/03/15

ОХУ хөрш зэргэлдээ Беларусийн нутаг дэвсгэр рүү цөмийн зэвсэг зөөн байрлуулж эхэлсэн талаар АНУ-ын “Foreign Policy” сэтгүүлд мэдээлжээ. Ингэснээр ОХУ-ын цөмийн зэвсэг Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын нутаг дэвгэрт хэдэн зуун майлаар ойртож байгааг сэтгүүлч онцолсон байна.

Нийтлэлд бичсэнээр, Франц тэргүүтэй барууны орнууд өнгөрсөн долоо хоногт Парист чуулж, Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн, түүгээр зогсохгүй УАЦЭ-ийн гишүүн орнуудын зэвсэгт хүчний анги нэгтгэлээс эвслийн цэрэг бүрдүүлж Украин руу илгээх санаа гаргасан нь Москваг ийм алхам руу түлхсэн байж болзошгүй гэж бичсэн байна.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.57
    Өчигдөр

    Ээ тэнгэр минь аль аль нь дайнаас хол байх бодлого хэлэлцээр хийдэг ч болоосой.монгол орон минь дайнгүй ,байгаоиын гамоиггүй байгаасай

    Хариулах