Оддын хүүхдүүдийн сонгосон мэргэжил

Х.Батсайхан
2024/03/15

-Клинт Иствудын охин жүжигчин, Майкл Жексоны хүү сэтгүүлч-

Шоу бизнесийн ертөнцөд амжилт олсон хүмүүсийн хүүхдүүд ямар мэргэжилтэй болдог вэ. Эцэг эхээ дуурайдаг нь байхад тэс өөр мэргэжил сонгодог нь ч байдаг аж.

Клинт Ийствудын охин жүжигчин

Клинт Ийствудын охин, цагаан шаргал үст Франческа эцгийнхээ мэргэжлийг өвлөжээ. Тэрбээр ээж Дина, эгч Маргана нартайгаа хамт “Хатагтай Ийствуд ба компани” телевизийн реалити шоунд оролцож, шоу бизнесийн гараагаа эхэлсэн гэнэ. . Тэгэхэд тэрбээр Линдсей Лохантай хамт 10 000 ам.долларын үнэтэй «Birkin» брэндийн цүнхийг шууд эфирт шатааж байсан аж. Дараа нь Холливудад хүч сорьж, «Final Girl» хэмээх кинонд тогложээ.


Ройан Эткинсоны хүү цэрэг, охин жүжигчин дуучин

Британийн жүжигчин Ройан Эткинсоны охин Лили бас л багаасаа аавыгаа дуурайж жүжигчин болох хүсэлтэй байжээ. Аз болоход тэрбээр аавынхаа урт хамар инээдтэй төрхийг өвлөж аваагүй учир инээдмийн бус жанрт ч хүч сорих боломж нээлттэй юм байна. Лили охин 2004 онд “Шүд” хэмээх хүүхдийн кинонд тоглосон бол дараа нь “Мистер Бин”-ий цувралд оролцжээ. Гэхдээ тэрбээр эхлээд өндөр боловсрол олж авахыг гол зорилгоо болгож, карьер хөөхөд яарахгүй гэж ярьдаг ухаалаг охин юм байна. Өдгөө Лили охин жүжигчин, дуучин, бүжигчин гэх мэт олон тодотголтой болжээ. 

Лили, аав, ээж.

Харин Рованы хүү Бенжамин Британийн армийн офицер болсон байна.   

Майкл Жексоны хүү сэтгүүлч

Попын хаан Майкл Жексон агсны хүү Принц багаасаа л хэрсүү нэгэн болж өсчээ. Дөнгөж 16 настайдаа л сэтгүүлч болно хэмээн шийдэж,  сэтгүүлчийн мэргэжлийн курс төгсөөд амжсан. Түүгээр ч зогсохгүй телевизийн нэвтрүүлэгт зориулан кино урлагийн талаар ярилцлага авчээ. Тэрбээр 2019 онд бизнесийн удирдлаг мэргэжлээр их сургууль төгссөн ч зохиолч юм уу, продюсер болох хүсэлтэй, энэ хүсэл нь одоо ч хэвээр гэнэ.


Том хүү нь сэтгүүлч боллоо гээд попын хааны урлагийн удам тасарна гэж айлтгүй нь. Охин Пэрис нь урлагийн зам хөөхөөр шийджээ. Гэхдээ аав шигээ поп бус рокийг сонгож авсан байна. Гитар муугүй балбачихдаг тэрбээр домогт “Нирвана” шиг гранж рок урсгалаар тоглодог хамтлаг байгуулах хүсэлтэй, нэг бус сингл энэ урсгал чиглэлээр гаргажээ.  






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.51
    2024/03/15

    Хурдан цөмийн дайн дэгдэж хүн төрөлхтөн бушуухан мөхөөсэй.

    Хариулах