Ази тивийг төлөөлөн оролцож буй The MongolZ данийн ECSTATIC багт хожигдлоо

С.Гандэлгэр
2024/03/18

PGL Major 2024 тэмцээнд Ази тивийг Монголын The MongolZ баг төлөөлөн оролцож байгаа билээ. Opening stage-ийн хоёр дугаар үеийн тоглолтод The MongolZ баг нутгийн эзэн  Данийн ECSTATIC багт nuke-д 10-13 харьцаатай хожигдож 0-2 рекордтой боллоо. Эхний тоглолтоо  Туркийн "Eternal Fire"-д Nuke-д 13-6 харьцаагаар хожигдоод байсан юм.

Манай багийн хувьд ийнхүү хасагдах шатны BO3 тоглолтыг өнөөдөр (3/18) орой 22:00 эсвэл 01:00 цагт хийх болж байна. Тус тоглолтоор MongolZ баг тэнцээндээ үлдэх эсэх нь шийдэгдэх бөгөөд ОХУ-ын багтай тоглох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна