Украины дронууд ОХУ-ын газрын тос боловсруулах салбарыг онилжээ

С.Гандэлгэр
2024/03/19

-Украины дронууд ОХУ-ын 12 үйлдвэрт цохилт өгөөд байна-

Украины армиас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр, түүний агуулахууд руу дроноор довтлох явдал нэмэгдсээр байгааг РИА Новости агентлаг уламжиллаа.

ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан 15-17-ны өдрүүдэд Украины зүгээс довтолгоогоо эрс эрчимжүүлсэн бөгөө Белгород зэрэг хоёр газраар хил нэвтэрсэн аж. Улмаар 16-ны бямба гарагт Сызран газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байна. Новокубыйшевын газрын тос боловсруулах үйлдвэр рүү мөн довтолсон ч агаараас эсэргүүцэн хамгаалах систем устгажээ.  

ОХУ-ын Газрын тос боловсруулах салбарын үнэмлэхүй хувийг 30 том үйлдвэр, 86 дунд оврын үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд том 30-ийн олонх нь нутгийн Төв болон Уралын нурууны орчим, хүн ам сийрэг суурьшсан бүс нутгуудад байрладаг байна. Украинд тулалдаж буй армийн хангалтыг баруун бүс нутаг дахь үйлдвэрээсээ хангаж буй гэнэ. Тиймээс Украины дронууд ОХУ-ын 12 үйлдвэрт цохилт өгөөд байна гэдэг нь ноцтой гэдгийг хэвлэлүүд онцолж байна. 

Тиймээс ОХУ-ын зүгээс томоохон үйлдвэрүүд дээрээ агаараас эсэргүүцэн хамгаалах систем байршуулахад анхаарч байгаа юм байна. Харин хил дээр систем байрлуулахыг үндсэндээ боломжгүй гэдгийг “РИА Новости” агентлагийн мэдээлэл хүлээн зөвшөөрсөн байв.

Тодруулбал, орчин цагийн дайны технологийн гол ололт болох дроны довтолгоо нь зайлшгүй зүйл бөгөөд Украинтай хиллэх хилийн дагуу бүхэлд нь ПЭХС байршуулна гэдэг ямар ч боломжгүй юм байна. Улс орны орлогын ихэнхийг цэрэг армид зарцуулж байсан ЗХУ-ын үед ч ийм боломжийг үүсгэж дөнгөхгүй байсан гэдгийг нийтлэлд онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна