Чех Тайваньтай харьцаж, Бээжин уурлав

Zuv.mn
2024/03/20

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиан өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байх амлалтаа биелүүлэхийг Чехийн улстөрчдөөс шаарджээ. 

Тайваний дэд ерөнхийлөгч Сяо Би Хим саяхан Чехэд айлчилж, судалгааны төв дээр үг хэлсэн юм байна. Чехийн эрх баригчид айлчлалыг төрийн хэмжээнд зохион байгуулж, улсын дэд ерөнхийлөгчийн хувиар хандсан аж. Линь Жиан "Чехийн энэ үйлдлийг Бээжин эрс эсэргүүцэж байна" гээд "Тайвань бол Хятадын нэг муж бөгөөд дэд ерөнхийлөгчгүй. БНХАУ-тай дипломат харилцаатай бүх улс орон Хятадын тайваньтай ямар ч хэлбэрээр албан ёсоор харилцахыг бид тууштай эрсэргүүцнэ. 

Хятадын засгийн газар, Чехийн засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл зэрэг олон албан ёсны баримт бичигт Бүгд Найрамдах Чех Улсын засгийн газар Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсбн байдаг. Бүгд Найрамдах Чех улс амлалтаа биелүүлж, зарим улстөрчдийг хатуу чанга хазаарлаж, Чех улсын үндэсний итгэл үнэмшил болон Хятадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж буй бүдүүлэг үйлдлээ даруй зогсоохыг БНЧУ-аас шаардаж байна. Энэ үйл явдлын сөрөг нөлөөг арилгахын тулд үр дүнтэй арга хэмжээ авахыг бид уриалж байна" гэж Линь Жиан онцлон тэмдэглэжээ. 

Түүнчлэн Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийг мэдэгдэлдээ дурьдаж, "Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд хандаж, "Нэг Хятад, нэг Тайвань"-ыийг эсэргүүцсэн хэн боловч галаар тоглосноос болж шатаж, гашуун үр дүнг амтлах болно" гэж Линь мөн хэлсэн байна. 
Тус өдрийн орой Төрийн Зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Бинхуа хэлэхдээ, "Тайваний тусгаар тогтнол" зорилгод хүрэхийн тулд гадаад хүчнийхэнтэй тохиролцож, Тайванийн бүс нутагт АН-ын эрх баригчид дипломат амжилт гэж нэрлэв. Тайвань бол Хятадын нэг хэсэг гэдгийг өөрчилж чадахгүй гэжээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.72
    2024/03/27

    Хайр хүний энергийг сордог

    Хариулах
  • 59.153.114.187
    2024/03/21

    Барууны орнуудад сайн түүх байхгүй

    Хариулах
  • 83.20.226.239
    2024/03/21

    Тайвань бол тусдаа улс шүү дорсгой Хятад шээснүүдээ.

    Хариулах