Алан хядагчид Москвагийн театрт халдаж, 40 хүний аминд хүрлээ

Х.Батсайхан
2024/03/23

ОХУ-ын Москва хотын «Крокус Сити Холл» театрт зэвсэглэсэн этгээдүүд нэвтэрч, энгийн номхон иргэд рүү гал нээжээ. 40 орчим хүн амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хохирогчид Пикник" хамтлагийн тоглолт үзэхээр очоод байжээ. Ерөнхийлөгч В.Путин эмгэнэл илэрхийлсэн. Цагаан ордон "Гуравдугаар сард том халдлага болох талаар мэдээлэл авснаа Москвад дамжуулж өгсөн" гэж мэдэгдсэн нь анхаарал татаад байна. Алан хядагчдыг тавуулаа байсан гэж таамаглаж байгаа бөгөөд хэрхсэн нь тодорхойгүй, албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.17
    2024/03/23

    Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бодохоос ч аймаар

    Хариулах