В.Путин, ОХУ халдлагын хариуцлагыг хэнтэй тооцох вэ

Х.Батсайхан
2024/03/25

Москвагийн “Крокус сити холл” театрт өнгөрсөн баасан гарагт болсон халдлагыг үйлдсэн сэжигтнүүдийг барьсан ч захиалагчид нь тодорхой болоогүй байгаа билээ. Тэгвэл Ерөнхийлөгч В.Путин халдлагын дараа ард түмэндээ хандахдаа хэлсэн “Халдлагын ард хэн ч байсан хатуу цээрлүүлнэ” гэж амалсан, халдлага үйлдсэн этгээд, тэдний захиалагчид нь хэн бэ. Өдгөө халдлагыг тойрсон хамгийн анхаарал татсан асуулт нь энэ бөгөөд энэ хариултад В.Путины мэдэгдэл, сүүлд өрнөсөн үйл явдлуудтай холбон таамаглахыг оролдоё.

Хамгийн түрүүнд, халдлагыг зүгээр нэг хүн алах донтой нөхдүүд хийгээгүй нь тодорхой байсан. Энэ ч ёсоор болж, баригдсан этгээдүүдийн нэг нь мөнгөний төлөө буюу 500 мянган рублийн хөлстэйгөөр халдлага үйлдсэнээ улайж буй бичлэг олон нийтэд цацагдсан. Энэ нь халдлагын цаана аль нэг улсын тусгай алба байгаа гэдэг ойлголтыг шууд төрүүлсэн юм. Хэдий алан хядагчид тажикистанчууд байсан ч гэсэн. 

Энэ тохиолдолд сэжиглэх хамгийн эхний улс нь мэдээж, Украин. Энэ ч ёсоор болж, “Алан хядагч этгээдүүдийг ажлаа амжуулсны дараа Украины тусгай алба хил нэвтрүүлэхээр ”цонх” гаргаж бэлгэсэн тухай В.Путины буруутгал, энэ халдлагад Украин ямар ч хамаагүй болох талаар Вашингтоны өмөөрөлт, “Вашингтоны өмөөрөлтийг худлаа гэж бодоорой” гэх Мария Захаровагийн мэдэгдлүүд ар, араасаа хөвөрсөн.

Дээрх таамаглалуудын аль нь ч үнэн байж болно.

Нэгд, Украин бол зохион байгуулсан байх хамгийн их магадлалтай бөгөөд шалтгаан нь тодорхой

Хоёрт, АНУ буюу барууныхан. “Крокус сити холл”-д халдлага дөнгөж болсны дараа, сэжигтнүүдийг барьж ч амжаагүй байхад Вашингтон мэдэгдэл хийж, “Бид бүр өмнө нь л “Гуравдугаар сард том халдлага болох гээд байна шүү” гэдэг мэдээллийг тагнуулын шугамаар аваад, Москвад дамжуулж өгсөн” гэж зарласан. Урьдчилж хэлсэн нь магадгүй, Москвад өгсөн анхааруулга байж болно.

Гуравдугаарт, Польш. ОХУ Украиныг бүрэн эзэлсэн тохиолдолд ОХУ-тай шууд хиллэх дараагийн улс бол тэд. Тиймээс УАЦЭ дотроо хамгийн их сандралтай байгаа нь ч тэд. Тиймээс эвслийн цэргийг Украин руу оруулах Францын санаачилгыг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа польшууд түрүүлээд хөдөлсөн байх магадлалтай.

Уншигчид санаж байгаа бол ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байх үед Украин хоёр газраар ОХУ-ын хилийг цөмөрсөн. Дараа нь, биеэ бүрэн зэвсэглэсэн төдийгүй, өөр зэвсэг техник тээвэрлэсэн 30 гаруй этгээд Харьков мужийн ижил нэрт хотод нэгэн үйлдвэрийн барилга дотор байрлаж байгаад ОХУ-ын довтолгоонд өртсөн. Тэдний талаар мэдээлсэн чөлөөнд гарсан офицер “Зэвсэглэсэн хүмүүс польш хэлээр ойлголцож байсан” гэж ярьсан байдаг.

Ийм гурван таамаг байна. “ОХУ өөрсдөө том хөдлөх гэж зохион байгуулсан байж болох уу” гэсэн асуулт бас зүй ёсоор тавигдана. Гэхдээ халдлагын нэг сэжигтнийг барьж байгаа бичлэг жаахан “тавилттай” юм шиг сэтгэгдэл төрүүлснээс бусдаар сэжим байхгүй.

Тэгэхээр, халдлагын ард яг хэн байгаа нь тогтоогдоогүй байгаа одоогийн нөхцөлд бол ийм л таамаг гарч байна. Тэгэхээр, В.Путин мэдэгдэлдээ “Халдлагын захиалагчид хэн ч байсан цээрлүүлнэ...” гэж байсан тэрхүү цусан хариуцлагыг хэнээс нэхэх нь одоогоор тодорхойгүй байна.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.188
    Өчигдөр

    ард нь мэдээж англосаксууд байгаа,путин тэднийг яаж ч чадахгүй биз,харин украйн оролцсон нь тодорхой,тэднээс өшөөгөө авах бололцоо бий тул анус зориуд хамгаалаад гөлөг төөрүүлж байна даа.хамгийн их хохирлыг хохолууд хүлээх биз

    Хариулах