Эмомали Рахмон: Алан хядагчдад үндэс угсаа, эх орон гэж байхгүй

Х.Батсайхан
2024/03/25

Халдлага болсны дараа Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьжээ. Тэрбээр түүнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлээд  “Алан хядагчдэд үндэс угсаа, эх орон байхгүй. Шашин шүтлэг ч гэж байхгүй” гэж хэлсэн  талаар ОХУ-ын хэвлэлд мэдээллээ.

Москвагийн “Крокус сити холл”-д болсон халдлагад сэжиглэн 11 хүнийг баривчилсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн бөгөөд халдлагыг биечлэн үйлдсэн дөрөв нь Тажикистаны иргэд байгаа талаар мэдээлэл цацагдаж буй. Алан хядагчдын автомашинаас Тажикистаны иргэний пасспорт олдсоны дээр, тэд тажикистанаар ярилцаж байсан гэж байгаа юм.

Алан хядагчдын бичлэгт тэд хоорондоо идэвхтэй харилцаж байсан юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна