13 уурхайчин 153 метрийн гүнд гацжээ


ОХУ-ын Амарын хязгаарын “Пионер” ууурхайд нуралт болж, 13 уурхайчин гүнд гацжээ. Осол энэ сарын 18-ны өдөр болсон бөгөөд уурхайчдад хүрэх ажил долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Тухайн үед уурхайчид 147 метрийн гүнд байсан бөгөөд аврах ажиллагааны явцад уурхайн 153 метрийн гүнд ус байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, уурхайчид осол болох үед байсан газартаа байгаа бол усанд автаж живэх өндөр магадлалтай болжээ.

Ослын газарт өндөр хүчин чадалтай дөрвөн шахуурга өдөр, шөнө тасралтгүй ажиллаж, уурхайн гүнээс мөстэй усыг шавхаж байгаа гэсэн мэдээллийг Амарын хязгаарын амбан захирагч Василийн Орлов хэвлэлд өгчээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.98
    2024/03/26

    Тэнгэр бурхан минь тэр хүмүүст тусалж аварч өршөө.

    Хариулах