НҮБ-ын АЗ Газад нэн даруй гал зогсоох тогтоол баталлаа

Х.Батсайхан
2024/03/26

АНУ хориг тавьсны улмаас гацаанд ороод байсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоол батлагджээ. Уг тогтоолоор бүх барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллахыг шаардсан байна. 

Энэхүү тогтоол батлагдсан нь АНУ Израильд тавих "халамж"-аа сулруулсны шинж бөгөөд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ долоо хоногт Вашингтонд хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалжээ. Түүнчлэн, Батлан хамгаалахын сайд нь "Газын зурваст барьцаалагдсан хүмүүс байсаар байхад бид гал зогсоохгүй" гэж шууд мэдэгдсэн. 

Энэ нь НҮБ-ын тогтоолын төсөл АНУ-ын нэр хүндэд хэтэрхий халгаатай байгааг харуулах бөгөөд Вашингтон тогтоолд хориг тавихаа больж, харин Израиль зөрүүдлэх хувилбарт шилжсэнийг харуулж байж магадгүй юм. 

Палестинаас НҮБ-д суух төлөөлөгч Рияд Мансур тогтоолыг сайшаасан ч хожимдсон гэсэн байр суурь илэрхийлсэн байна. "Зөвлөл зургаан сарын дараа нэн даруй гал зогсоохыг шаардлаа. Энэ хооронд 100,000 гаруй палестин хүн амь эрсдэж, хоёр сая хүн дүрвэж, өлсгөлөнд нэрвэгдсэн байна" гэж тэрбээр хэлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна