Хятадын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан бүх насаараа хоригдох ял сонслоо

Zuv.mn
Өчигдөр 10 цаг 09 минут

БНХАУ-ын Хөлбөмбөгийн хролбооны ерөнхийлөгч асан Чэнь Сю Юань авлига авсан болох нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял сонссон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Шүүх түүнийг дээрх хэргийг үйлдсэн болохыг өнгөрсөн нэгдүгээр сард нотлоод байжээ. Авсан авлигын нийт хэмжээ нь 81 сая юань буюу 11.2 сая ам.доллар болсон аж.

Тус улсын удирдагч Ши Жиньпин авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж байгаа бөгөөд спорт, банк санхүү, цэрэг армийн салбарт анхаарлаа хандуулж байгаа талаар ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна