Жулиан Ассанжийн эхнэр нөхрийнхөө амь насны баталгааг АНУ-аас шаардав

Zuv.mn
6 цаг 18 минутын өмнө

Английн Лондоны Дээд шүүх “Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Ж.Ассанжийн эхнэр Стелла Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа илэрхийлэхийн ялдамд нөхрийнхөө амь насанд баталгаа гаргаж өгөхийг АНУ-аас шаарджээ.

Лондоны шүүх Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөх шийдвэрийг өчигдөр гаргасан бөгөөд ингэхдээ “Үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг олгох, “Австралийн иргэншил нь АНУ-д болох шүүх хуралд ашиг сонирхлыг нь хохироохгүй байх”, “Гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял оноохгүй байх” гэсэн гурван баталгааг гаргаж өгөхийг шаардсан юм. Өөрөөр хэлбэл,  Стелла сүүлийн шаардлагад ач холбогдол өгөн хүч нэмсэн байна.

“Викилийкс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч, дэлхийн улс орнууд дахь АНУ-ын ЭСЯ-дын тагнуулын үйл ажиллагааны мэдээллийг илчлэн олон нийтэд дэлгэсэн Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд хэдэн жил хорогдсон ч 2019 оны дөрөвдүгээр сард Лондоны цагдаа нар баривчлагдсан юм. Тухайн үед Английн цагдаа нар ЭСЯ-нд нэвтэрч, баривчилгааг ЭСЯ-ны нутаг дэвсгэр дээр явуулсан байдаг.

“Эквадор улс улс төрийн орогнол олгосон байсныгаа хууль бусаар гэнэт цуцалж, Элчин сайд өөрсдөө цагдааг дуудаж, нутаг дэвсгэртээ нэвтрэхийг зөвшөөрсөн байсан” хэмээн “Викилийкс”-ийн төлөөлөгч тухайн үед мэдэгдэж байв.

Тэр үед олон улсын хэвлэлд  Ж.Ассанжийг Эквадорын буюу орогнож байгаа улсынхаа ерөнхийлөгч Ленин Моренотой холбоотой кампромат мэдээллүүдийг олон нийтэд цацсан учир баривчлагдсан гэсэн мэдээлэл гарч байсан бөгөөд “Эквадор улс Ж.Ассанжийг орогнуулсан ч энэ хооронд АНУ-тай нууцаар хамтран ажиллаж, үнэ хаялцуулж байсан бөгөөд мөнгөөр тохиролцсон учир орогнолоо цуцалсан” гэсэн мэдээлэл ч гарч байлаа.

Тэгвэл тэр цагаас хойш таван жилийн дараа Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөх асуудал биеллээ олох гэж байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна