Япон улс эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байна

Х.Батсайхан
2024/04/01

Японы улс 2018 онд Тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүнээс 2400 шилдэг цэргийг шигшин, элит анги бүрдүүлжээ. Энэхүү ангид 40 эмэгтэй дайчин багтсан байна. Тус улс сүүлийн үеэд Батлан хамгаалах салбарын зардлаа идэвхтэйгээр нэмэгдүүлж, эргээд цэргийн гүрэн болж хувирч байгаа бөгөөд эмэгтэйчүүдийг цэрэгт идэвхтэйгээр татаж байгаа нь энэ амбийцыг нь улам илүү тодоор илэрхийлж байгаа юм.

Япон улс армиа шинэчлэн зохион байгуулсан 1954 онд эмэгтэйчүүдийг зөвхөн сувилагчаар ажиллуулдаг байсан бол 1977 оноос Тэнгисийн цэрэгт алба хаах болж, 1990-ээд оноос бүр ч илүү нээлттэй болжээ. 1992 онд эмэгтэй алба хаагчдад дээд офицерын цол хүртэх эрхийг нь нээж өгсөн аж. Харин сүүлийн хэдхэн жилд арми дахь эмэгтэйчүүдийн орон зай мэдэгдэхүйц тэлжээ.

Японы улс 2024 онд батлан хамгаалах салбарын зардлаа өнгөрсөн оныхоос 16 хувиар өсгөж 7.95 их наяд төгрөгт хүргэсэн /52.9 тэрбум ам.доллар/ бөгөөд үүний 70 тэрбумаар нь Британи, Италиас онцгоц худалдаж авахаар болсон юм. Түүнчлэн шинэ анги нэгтгэл байгуулж, Тайванийн эрэгтай харалдаа байрлуулахаар болжээ.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/04/01

    Монгол улс эмэгтэйчүүдийг армидаа татаж алба хаалгах хэрэгтэй

    Хариулах